Scroll to top

News

ЭДҮТЭН ЦАХИМ СИСТЕМИЙН ЗӨВЛӨХ БАГ СУРГУУЛИУДАД АЖИЛЛАЖ БАЙНА

Финланд улсын Эдүтэн байгууллагын Сургалт, арга зүйн газрын захирал, доктор Эйнари Курвинен тэргүүтэй зөвлөх баг болон Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газрын үндэсний дэмжлэгийн багийн мэргэжилтнүүд Эдүтэн цахим системийн хэрэгжилтэд зөвлөн туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын 1, 5, 25 дугаар сургууль дээр ажиллаж байна. Зөвлөн туслах ажлын хүрээнд 3 сургуулийн 3 багшийн хичээлд ажиглалт хийж, багш нарт үйл ажиллагаандаа тогтмол хэвшүүлэх зүйлийг хэлэлцэж, сурагчдыг суралцах идэвх, оролцоог нэмэгдүүлэх, хичээлийн аналитикт дүн шинжилгээ хийж, үр дүнг ахиулах чиглэлээр хэлэлцэж, зөвлөгөө өглөө. Мөн сургууль бүр дээр цахим систем дээрх сургууль болон багш нарын хичээлийн статистик дүн шинжилгээнд үндэслэсэн хэрэгжилтийг жигд хангах чиглэлээр 3 сургуулийн удирдлага, багш нарт нэгдсэн мэдээлэл өглөө.