Scroll to top
Scroll to top
Байгалийн ухааны хичээлийн сургалтын чанар, суралцагчдын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “РОБОТ БОЛОВСРОЛ” арга хэмжээг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэхүү арга хэмжээ нь нийслэлийн сургуулиудыг роботын иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангах, багш, суралцагчдыг чадавхжуулах, роботын тэмцээн уралдааныг зохион байгуулах гэсэн 3-н цогц зорилтын хүрээнд хэрэгжиж байна. 2023 онд нийслэлийн 8 сургуулийг тоног төхөөрөмжөөр хангаж байсан бол энэ жил 18 сургуульд нийт 360 ширхэг роботын иж бүрэн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.