Scroll to top

News

“МЭДЛЭ” ЦАХИМ СУРГУУЛЬ МЭРГЭЖИЛ СОНГОЛТОД ЭЕРГЭЭР НӨЛӨӨЛЖ БАЙНА

2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сонгон судлах 16 төрлийн хичээлийг Монголын анхны цахим сургууль “Мэдлэ” сургалтын платформ ашиглан 496 сургуулийн 17453 сурагчид 317 багш зааж байна. Эдгээр хичээлээс зургаа нь танхимын сургалтаар ордоггүй байсан төдийгүй, технологийн гурван хичээлийг нь шинээр оруулж, их сургуулиудын нарийн мэргэжлийн сургалтуудтай уялдуулан суурь мэдлэг олгох зорилгоор заах болсон нь суралцагчдын мэргэжил сонголтод эергээр нөлөөлж байна.