Scroll to top

News

АМНЫ ХААЛТЫГ ТОГТМОЛ ЗҮҮЖ ХЭВШЬЕ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас амьсгалын замын халдварт өвчний тохиолдол нэмэгдэж буйтай холбогдуулан халдварын тархалтыг бууруулж, урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Боловсролын газар, ЕБС, СӨБ, Эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран "МАСКАА ЗҮҮЦГЭЭЕ" аяныг өрнүүлж байна.

Амны хаалт зүүх,

Гарын эрүүл ахуйг сахих,

Агаар сэлгэлт хийх, цэвэрлэгээ тогтмол хийх

ЭНГИЙН ДАДЛААР ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ аянд нэгдээрэй.

Улаанбурхан өвчин, менингококкт халдвар, томуу томуу төст өвчний халдвар үүсгэгч нь амьсгалын замаар халдварлаж, улмаар бага насны хүүхдүүд болон дархлаа тогтолцоо дарангуйлагдсан хүмүүс өвчлөх, өвчний явц хүндрэх эрсдэлтэй байдаг тул бяцхан үрс, гэр бүлийнхээ төлөө халдвар хамгааллын энгийн дадлыг хэвшүүлж эрсдлийг бууруулаарай.