Scroll to top
Scroll to top
ЗӨВЛӨМЖ
/Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд хүргэх зөвлөмж/“
Хүүхдээсээ надаар туслуулах зүйл байна уу? Би яаж туслах вэ?” гэж чин сэтгэлээсээ дотночлон асуудаг байгаарай. Хүүхдийнхээ асуудлыг гэр бүлийн нэн тэргүүний асуудал байлгаарай. Ямар ч үед, юу ч тохиолдсон хүүхэдтэйгээ хамтдаа гэдгийг хэлдэг байх нь чухал.
Ямарваа бэрх эсвэл шинэ зүйлтэй учрахад нь “Миний хүүд/охинд чадвар, тэсвэр тэвчээр байгаа болохоор энэ бүхнийг даван туулж чадна. Гэр бүлийнхэн нь хамт байгаа шүү гэдгээ ойлгуулдаг байгаарай.
Хүүхэд ба насанд хүрсэн хүрэгчийн ярианы 80%-д нь хүүхэд ярих, 20%-д нь насан хүрэгч ярих зарчмыг баримтлан, хүүхдээ чин сэтгэлээсээ анхааралтай сонсож, хүүхдэдээ “Би чамайг маш сайн ойлгож байна” гэдгээ хэлдэг, биеийн хэлэмжээрээ илэрхийлдэг байгаарай.
Хүнд хэцүү зүйл тохиолдоход тухайн зүйл болоод өнгөрнө гэдгийг ойлгуулдаг байгаарай.
ХАЙРААР ҮЛГЭРЛЭЕ