Scroll to top

News

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАРЫН ЧАДАМЖИЙН ОНОШИЛГООГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАРЫН ЧАДАМЖИЙН ОНОШИЛГООГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Боловсролын чанарыг сайжруулах гол хүчин зүйлсийн нэг нь удирдах ажилтны ур чадварын асуудал юм.

3 жил тутамд хийж буй “PISA 2022, 2025” олон улсын хөндлөнгийн үнэлгээ, жил бүр зохион байгуулж буй 2022, 2023, 2024, 2025 оны Байгууллагын болон багшийн Гүйцэтгэлийн үнэлгээ, 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн төсвийн шинэчлэлийн бодлого, 2023 онд батлагдсан Боловсролын багц хуулийн хэрэгжилт, 2024-2027 онуудад явагдах Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл зэрэг үндэсний түвшний томоохон бодлогын шинэчлэлийн ажлуудтай уялдуулан удирдах ажилтны ур чадварыг сайжруулах асуудал чухлаар тавигдаж байна.

Нийслэлийн Боловсролын газраас холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран 2025 оны 1-2 сард ЕБС-ийн захирлуудын, 5-6 сард СӨБ-ын эрхлэгч нарын “чадамжийн оношилгоо”-г зохион байгуулж, удирдах ажилтнуудын ур чадварын үнэлгээний суурь датаг бүрдүүллээ. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын үнэлгээнээс гадна, удирдаж буй захирал, эрхлэгчийн хувь чадамжийг анх удаа оношлов.

Чадамжийг оношлохдоо ажлын байрны тодорхойлолтод заасан “ур чадвар”-уудыг дэд чадамжаар нарийвчилж өөрийн болон хөндлөнгийн үнэлгээгээр, олон улсын аргачлалаар үнэлж баталгаажууллаа.