Scroll to top

News

"ТОГ ТОГ" БҮЖГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн Боловсролын газар, USAID-ын санхүүжилттэй Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийн хамтран зохион байгуулсан "Тог Тог" бүжгийн уралдааны шалгаруулалт дуусч, шагналт байрын эзэд тодорлоо. 
Тус уралдааны журамд заасны дагуу видео постныхоо үзэлтийн тоог 2024 оны 11 дүгээр сарын 17-ны 18:00 цагаас өмнө info@erc.gov.mn болон Info_Mongolia@abtglobal.com мэйл хаягууд руу ирүүлсэн сургуулиудыг шалгаруулалтад оруулж, үзэлтийн тоог үндэслэн байр эзлүүлэв.
Шагналт байранд: 
•Тэргүүн байр-Нийслэлийн ерөнхий боловсролын Сисү сургууль 
•Дэд байр-Нийслэлийн ерөнхий боловсролын 153 дугаар сургууль 
•Гутгаар байр-Нийслэлийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль тус тус шалгарлаа. Уралдаанд оролцсон нийт сургуулиудад талархал илэрхийлье.