Scroll to top
Scroll to top
45 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА
Баянзүрх дүүргийн 27 хороонд байрлах 45 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэгийн өргөтгөл нь 1350 м.кв талбай бүхий, зоорьтой 2 давхар барилга юм.
Тус цэцэрлэг нь үндсэн 4, салбар 4 бүлэгтэй 125 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бол тус өргөтгөл ашиглалтад орсноор нэмээд 6 бүлэгт 150 хүүхэд нэмж суралцуулах боломжтой болж байна.
Тус бүтээн байгуулалтыг Аттачр ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.