Scroll to top
Scroll to top
"ЗОРИЛТОТ УНШИГЧДЫН 50 НОМ" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СЭДЭВ ЗАРЛАГДЛАА
“Номын соёлт ертөнц” ТББ нь ном унших сонирхолтой хүүхэд залуусын хүрээг өргөжүүлэх, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор жил бүр “Зорилтот уншигчдын 50 ном” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг уламжлалтай.
2025-2026 оны хичээлийн жилд энэхүү хөтөлбөрийг “Байгаль экологийн тухай 50 ном” сэдвийн хүрээнд өрнүүлж байна.
Байгаль орчны тулгамдсан асуудал, экологи, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвийг номын хэлээр уран сайхны болон шинжлэх ухаанч байдлаар уншигчдад хүргэж, байгальд ээлтэй сэтгэлгээг төлөвшүүлэх, унших дадлыг хөгжүүлэх нь төслийн үндсэн зорилго юм.
Хугацаа: 2025 оны 5 дугаар сараас 2026 оны 4 дүгээр сар /бүтээлүүдийг 2026 оны 4 дүгээр сард хүлээн авна/
Бидний төсөөлж, хүлээж буй үр дүн
500+ оролцогчдын бүтээлч тэмдэглэлийг хүлээн авна.
ЕБС-иудад уншлага удирдах календарийг хүсэлтийнх дагуу /та захиалаарай/ түгээнэ.
ЕБС-ийн номын санчдын идэвх, оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ.
Анги даасан багш нартай хамтран ном унших санаачилгыг өрнүүлнэ.
Шилдэг "50 уншигч"-ын подкаст бүтээл гаргана.
Үзэсгэлэн, үр дүнгийн нэгдсэн тайлан, цахим сурталчилгааны багц гаргана.
“Ном уншдаг, байгальд хайртай уншигч”-ийн эерэг дүр төрхийг олон нийтэд төлөвшүүлнэ.
Шалгарсан багуудын бүтээл, үйл ажиллагаагаар “Номын ертөнц” сэтгүүлд тусгай сурвалжилга бэлтгэнэ хэвлүүлнэ.
Хэвлэн нийтлэгчид ном уншиж буй суралцагчдын бүтээлтэй танилцах боломжийг бий болгоно.
“Номын баяр”-аар уралдааны шилдгүүдийг алдаршуулна.
Агуулга ба арга хэлбэр
Бүтээлч тэмдэглэл: Уншсан номоо дүгнэж ханын сонин, эсээ, зурагт хуудас хэлбэрээр илэрхийлэх.
Подкаст: Шилдэг 50 оролцогчийн бүтээлээс сэдэвлэн 5-10 минутын ярилцлага бичих.
Үзэсгэлэн: Ирүүлсэн бүтээлүүдийг олон нийтэд үзүүлэх.
Сурталчилгаа: Цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр уралдааны үйл явцыг хүргэх.
Шагнал, урамшуулал
1 дүгээр байр: Үнэ бүхий зүйл, 3,000,000₮-ийн номын эрх
2 дугаар байр: Үнэ бүхий зүйл, 2,000,000₮-ийн номын эрх
3 дугаар байр: Үнэ бүхий зүйл, 1,000,000₮-ийн номын эрх
Тусгай байр: /5 оролцогч/ Тус бүр 500,000₮-ийн номын эрх
Шилдэг 50 оролцогч: Подкаст, дурсгалын зүйл
Холбоо барих: [96962686]
Имэйл: ubbookfair@gmail.com
