Scroll to top
Scroll to top
МЭТГЭЛЦЭЭН БОЛ СОЁЛ-2025 СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ ЦОГЦ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12-р ангийн суралцагчид та бүхнийг урьж байна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
9-12-р анги байх-Нийслэлийн ЕБС-ийн сурагчид хамрагдах боломжтой бөгөөд анги холилдож болно. Нэг сургуулиас зөвхөн нэг клубийг шалгаруулна.
Клубээ байгуулах-Нэг клуб нийт 11 гишүүнтэй бөгөөд 10 сурагч, 1 багш байна. Клуб дотроо анги холилдон бүртгүүлэх боломжтой.
Бүртгэлийн маягт бөглөх-Бүртгэлийн маягт нь клубийн мэдээлэл болон хөтөлбөрт оролцох болсон зорилгын талаар 200 үгтэй эсээ бичих гэсэн 2 хэсэгтэй.
БҮРТГЭЛ 11-Р САРЫН 03-НЫ 17:00 ЦАГ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ.
ХӨТӨЛБӨРИЙН ҮЕ ШАТ
КЛУБИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТОГТВОРЖУУЛАХ СУРГАЛТ;
1-р шатанд 45 клуб шалгарах бөгөөд шалгарсан мэтгэлцээний клубүүдэд 2 удаагийн нийт 16 академик цагийн сургалт зохион байгуулагдана. Клубийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.
СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ 7 ХОНОГИЙН ВАКУМ СУРГАЛТ;
Өмнөх сургалтад бусдыгаа манлайлж, шилдэг байсан 45 сурагчийг шалгаруулах бөгөөд тус багууд ОУХНЦ-т болох сургагч багшаар бэлтгэх 7 хоногийн вакум сургалтад хамрагдана.
НИЙСЛЭЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН;
Өгөгдсөн сэдвийн хүрээнд багууд мэтгэлцэх бөгөөд шилдэг 6 сурагчдын баг, шилдэг 6 багш нарын баг шалгарна.
ШАГНАЛЫН САН
МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ СУРАГЧДЫН БАГ
I байр эзэлсэн багийн 3 гишүүн БНСУ-д аялах, сургалтын эрх
II байр эзэлсэн багийн 3 гишүүн БНХАУ-д аялах, сургалтын эрх
III байр эзэлсэн багийн 3 гишүүн ОХУ-д аялах суралцах эрх
IV байр эзэлсэн багийн 3 гишүүн Англи хэлийн сургалтын төвийн 1 сарын эрх
V байр эзэлсэн багийн 3 гишүүн Хувь хүний хөгжлийн сургалтын эрх
Тусгай байр эзэлсэн багийн 3 гишүүн өргөмжлөл гарын бэлэг
МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ БАГШ НАРЫН БАГ
I байр эзэлсэн багийн 3 гишүүн БНСУ-д аялах, сургалтын эрх
II байр эзэлсэн багийн 3 гишүүн БНХАУ-д аялах, сургалтын эрх
III байр эзэлсэн багийн 3 гишүүн ОХУ-д аялах суралцах эрх
IV байр эзэлсэн багийн 3 гишүүн Англи хэлийн сургалтын төвийн 1 сарын эрх
V байр эзэлсэн багийн 3 гишүүн Хувь хүний хөгжлийн сургалтын эрх
Тусгай байр эзэлсэн багийн 3 гишүүн өргөмжлөл гарын бэлэг тус тус гардуулна.

