Scroll to top

News

“ХӨГЖМИЙН ПРОГРАММЫГ АШИГЛАХ АРГА ЗҮЙ” ЦЭЦЭРЛЭГИЙН ХӨГЖМИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО

“ХӨГЖМИЙН ПРОГРАММЫГ АШИГЛАХ АРГА ЗҮЙ”

ЦЭЦЭРЛЭГИЙН ХӨГЖМИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО

Хөгжмийн багш нарын арга зүй, ур чадварыг дээшлүүлэх, сургалтын цахим хэрэглэгдэхүүнийг бэлтгэх чадварт суралцуулах, багш нарын арга зүй туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой графикт сургалтад нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын 88 хөгжмийн багш хамрагдлаа.

Тус сургалтад нийслэлийн хүүхдийн 198 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Д.Мөнхтулга цахим ном бэлтгэх, цахим номоо интерактив ном хэлбэрт хөрвүүлэх, анимейшн, борщур бэлтгэх талаар багш нарт танилцуулж хамтран ажиллав.

Мөн нийслэлийн хүүхдийн 309 дүгээр цэцэрлэгийн хөгжмийн багш Б.Мөнгөншагай cubase дуу хөгжим зохиох, засах, бичих, найруулах, микс хийх зэрэг хөгжмийн бүтээлийн бүх шатанд ашиглагддаг дижитал студийн программ дээр ажиллах, дууны тон дээшлүүлэх, хоолой бичих, бичсэн дуугаа хэрхэн дамжуулах, линк өгөх, холбоосоор авсан дууг дүрстэй холбож байршуулах, экспорт өгөх, Youtube платформд өөрийн сувагтай болох, контент байршуулах талаар алхамчилсан дадлагаар хийж гүйцэтгүүлсэн бүтээлч сургалт боллоо.