Scroll to top
Scroll to top
Нийгмийн сүлжээнд танихгүй хаягнаас хандах, мессэж илгээхэд хариу өгөхгүй байх
Нийгмийн сүлжээнд хувийн мэдээлэл буюу нас, сургуулийн хаяг, анги, гэр бүлийнхний мэдээллийг оруулахгүй байх, тэднийг “tag” хийхгүй байх
Нийгмийн сүлжээний хаягийн нууц үгийг хэнд ч хуваалцахгүй байх, алдсан байж болзошгүй тохиолдолд даруй шинэчлэх, 3 сар тутамд тогтмол шинэчлэх
Нийгмийн сүлжээгээр хандсан огт танихгүй болон сайн танихгүй хүний биеэр уулзах хүсэлтийг хүлээн авахгүй байх, уулзахгүй байх
Нийгмийн сүлжээнд аливаа пост оруулахгүй location буюу байршил оруулахгүй байх
Нийгмийн сүлжээний пост, чат-аар болгоомжтой харилцах, таны эсрэг баримт болж асуудалд оруулах талтай анхаарах
Эцэг, эхчүүдэд нэмж өгөх зөвөлгөө:
Эцэг эхчүүд Microsoft Windows, MAC зэрэг үйлдлийн системүүдэд байдаг Parental Controls буюу Эцэг эхийн хяналтын системийг ашиглах
Хүүхэддээ таньж мэдэхгүй хүнтэй цахим орчинд найзлахгүй байх, шаардлагагүй Tik Tok, Facebook хуудас, групп-рүү нэвтэрч орохгүй байхыг зөвлөх
Хүүхэдтэйгээ тогтмол ярилцаж, цахим орчинд юу хийж байгаа, ямар бичлэг үздэг, ямар тоглоом тоглож байгааг асууж лавлах
Интернетэд холбогдож байгаа ухаалаг төхөөрөмжүүийг удаан хугацаагаар ашиглуулахаас зайлсхийх
Холбогдож байгаа цахим төхөөрөмжүүдэд насны хязгаарлалтын тохиргоог хийж өгөх
Хүүхдийнхээ цахим орчин дахь бүхий л үйл хөдлөлд анхаарал хандуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх

