Scroll to top

News

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 28 ДУГААР СУРГУУЛИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороон дахь ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн барилга угсралтын ажил дууслаа.
Барилга угсралтын ажлын зураг төслийг "Эм Эс Эл" ХХК боловсруулан, "Содон номин констракшн" ХХК гүйцэтгэж, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр барилга байгууламж хүлээн авах Улсын комисс ажиллуулан үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авлаа.