Scroll to top
Scroll to top
Урлагийн үнэт зүйлсийг бага насны хүүхдэд таниулж, түүгээр дамжуулан тэдний авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх ур чадварыг хөгжүүлж буй багш нарын арга зүй, туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн цэцэрлэгийн хөгжмийн багш нарын ээлжит сургалт боллоо.
Нийслэлийн 2021, 2023 оны “Шилдэг менежменттэй цэцэрлэг”, 2024, 2025 оны “Шилдэг менежменттэй ментор цэцэрлэг”-ээр шалгарсан В.Дэлгэрмаа эрхлэгчтэй нийслэлийн хүүхдийн 121 дүгээр цэцэрлэгийн хүүхдийн авьяасыг олон талт хэлбэрээр хөгжүүлж буй арга зүй туршлага, сургалтын орчин бүрдүүлэлттэй танилцаж туршлага судлав.
Хөгжмийн багш нарыг гарын доорх материал ашиглан хөгжмийн энгийн зэмсгийг өөрсдөө хийж, хэрэглээ болгох чадварт суралцуулсан онцлогтой сургалт боллоо.
