Scroll to top

News

“ЭХ ХЭЛ, БИЧИГ ҮНДЭСНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ” ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Эх хэл, бичиг үндэсний үнэт зүйл” сэдэвт Нийслэлийн хэл бичгийн багш нарын анхдугаар зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа. 
    Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Монгол Улсын Боловсролын их сургууль болон Монгол Улсын их сургууль хамтран ажиллалаа.
    Зөвлөгөөнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын нийт 700 гаруй багш оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв.
    Зөвлөгөөний хүрээнд монгол хэл, бичиг, уран зохиолын боловсролын өнөөгийн байдал, чанар, агуулга, орчны асуудлыг олон талын оролцоотойгоор хэлэлцэж, эх хэлээр дамжих үндэсний сэтгэлгээ, соёл, үнэт зүйлсийг хамгаалах, оюуны дархлааг бэхжүүлэх чиглэлээр төрийн бодлогод тусгах санал, зөвлөмж боловсруулахад онцгой анхаарав.
    Мөн хичээлийн цаг, сургалтын агуулга, арга зүйн шинэчлэл, сургалтын орчныг сайжруулах боломж, шийдлийн талаар санал солилцож, боловсрол, соёл, үндэсний үнэт зүйлийн бодлоготой уялдсан нэгдсэн санал боловсруулах зорилт дэвшүүллээ.
   Эх хэл, бичиг нь зөвхөн боловсролын агуулга бус, үндэстний оршихуй, тусгаар тогтнолын үндэс мөн гэдгийг энэхүү зөвлөгөөний үеэр онцлон тэмдэглэв.
“Эх хэл, бичиг бол зөвхөн боловсролын асуудал биш — Үндэсний оршихуй, тусгаар тогтнолын асуудал”
“Эх хэл, бичгээ хамгаалж чадсан улс л ирээдүйгээ хамгаална.”