Scroll to top

News

НИЙСЛЭЛИЙН МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН “ТЭРГҮҮЛЭХ БАГШ ЗӨВЛӨЖ БАЙНА” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мэргэшлийн зэргийн холбогдох хууль, тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, мэргэжлийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах, харилцан туршлага солилцох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор нийслэлийн Монгол хэл бичгийн Тэргүүлэх мэргэжлийн зэрэгтэй багш нар “Тэргүүлэх багш зөвлөж байна” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад:

•“Тэргүүлэх багш” мэргэшлийн зэргийн журам болон шалгуур үзүүлэлтийн дагуух зөвлөгөө

•Сургалтын арга зүйгээ хуваалцъя

•Сургалтын мониторинг

•Даалгаврын үр дүнд үнэлгээ шинжилгээ хийх

•Хосолосн сургалт ба гэрлэн дохионы арга

•ЭШ болон МХБ-ийн шалгалтад бэлдэх нь сэдвийн хүрээнд МХБУЗ-ын багш нар арга зүйгээ түгээн дэлгэрүүлж, туршлага солилцлоо.

Мөн энэхүү сургалтаар 2025 онд “Тэргүүлэх”мэргэшлийн зэрэг горилох багш нарт зөвлөгөө өгсөн бөгөөд нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 70 багш хамрагдав.