Scroll to top

News

“ИХ НҮҮДЭЛ” ШАТРЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

“Шатрыг боловсролд” санаачилгыг хэрэгжүүлэх хүрээнд “Их нүүдэл” шатрын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ.
Тус сургалтад нийслэлийн 9 дүүргийн төрийн өмчийн 180 гаруй ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын сургалтын менежер, багш нар оролцож байна.
Сургалтыг Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлого, зохицуулалтын газрын дарга Л.Ганбат нээж, Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир, Монгол Улсын сайд, Улсын Их Хурлын гишүүн асан, Монголын Шатрын Холбооны тэргүүн Г.Занданшатар, Боловсрол, шинжлэх ухаан, инновацын сайд асан Ц.Цогзолмаа нар оролцож байна.