Scroll to top
Scroll to top
Сүхбаатар дүүрэгт 2024-2025 оны хичээлийн жилд боловсролын сургалтын 131 байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 130194 суралцагч суралцаж, 3024 багш, 2238 ажилтан, албан хаагч ажиллаж хичээл, сургалтын үйл ажиллагааг удирдан чиглүүлж байна.
Сургуулийн өмнөх боловсролд нэг багшид 23 хүүхэд ногдож, хамран сургалт 91.4% байгаа бол ерөнхий боловсролд нэг багшид 20 суралцагч ногдож, бага боловсролын хамран сургалт 131.2%, суурь боловсролын хамран сургалт 146.6%-тай байна.
Гүйцэтгэл, үр дүнгийн 2024 оны үнэлгээгээр
СӨБ: 1 дүгээр түвшинд 15 багш, 2 дугаар түвшинд 24 багш, 3 дугаар түвшинд 49 багш, 4 дүгээр түвшинд 73 багш тус тус үнэлэгдэж, урамшуулал авч байна.
ЕБС: 1 дүгээр түвшинд 98 багш, 2 дугаар түвшинд 288 багш, 3 дугаар түвшинд 201 багш, 4 дүгээр түвшинд 182 багш тус тус үнэлэгдэж, урамшуулал авч байна.
Элсэлтийн шалгалтын 2024 оны үзүүлэлтээр Математик, Нийгмийн ухаан, Англи хэл, Биологийн хичээлийн дундаж оноо өмнөх оноос ахисан.
Ерөнхий боловсролын сургуулиудад 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 474.6 сая төгрөг, хичээл практикийн зардал 638.9 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 154.3 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 1164.3 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 158.4 сая төгрөг, танхимаас гадуурх сургалтын зардал 106.4 сая төгрөг, нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэх зардал 830.3 сая төгрөг тус тус батлагдсан.
Цэцэрлэгүүдэд 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 72,7 сая төгрөг, хичээл практикийн зардал 317,5 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 72,7 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 160,4 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 110,6 сая төгрөг тус тус батлагдсан.
Англи хэлний Pearson хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд 162 багш, 3-11 дүгээр ангийн 10457 сурагч хамрагдаж байгаа бол математикийн Eduten хөтөлбөрт 1-5 дугаар ангийн 15223 суралцагч хамрагдаж, суралцагчдын идэвх 71%-тай байна.
“Сурах бичгийн цахим бүртгэл, хяналтын систем”-ийг 2024-2025 оны хичээлийн жилд дүүргийн нийт 41 сургуулийн 68% буюу 28 сургууль ашиглаж сурах бичгийн түрээсийн үйлчилгээ үзүүлсэн.
Ерөнхий боловсролын сургуулиудын 32 нь буюу 62,7% эмчтэй бол цэцэрлэгүүдийн 28 нь буюу 49,1% нь эмчтэй байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудад 100% мэргэжлийн нийгмийн ажилтан ажиллаж байгаа бол 70,6%-д сэтгэл зүйч, 23,5%-д нь хоол зүйч ажиллаж байна.
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны Afterschool платформыг ерөнхий боловсролын 51 сургууль ашиглаж, 270 сурагч идэвхтэй ашиглаж байна.
Боловсролын салбарт хөрөнгө оруулалтын 112,367.3 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2025 онд 39,509.2 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 12 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд ерөнхий боловсролын 4 цэцэрлэг, 7 сургуулийн барилга байна.