Scroll to top
Scroll to top
Хан-Уул дүүрэгт 2024-2025 оны хичээлийн жилд боловсролын сургалтын 212 байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 109961 суралцагч суралцаж, 4218 багш, 3657 ажилтан, албан хаагч ажиллаж хичээл, сургалтын үйл ажиллагааг удирдан чиглүүлж байна.
Сургуулийн өмнөх боловсролд нэг багшид 29 хүүхэд ногдож, хамран сургалт 106.0% байгаа бол ерөнхий боловсролд нэг багшид 22 суралцагч ногдож, бага боловсролын хамран сургалт 105.5%, суурь боловсролын хамран сургалт 100.0%-тай байна.
Гүйцэтгэл, үр дүнгийн 2024 оны үнэлгээгээр
СӨБ: 1 дүгээр түвшинд 23 багш, 2 дугаар түвшинд 66 багш, 3 дугаар түвшинд 63 багш, 4 дүгээр түвшинд 93 багш тус тус үнэлэгдэж, урамшуулал авч байна.
ЕБС: 1 дүгээр түвшинд 87 багш, 2 дугаар түвшинд 248 багш, 3 дугаар түвшинд 219 багш, 4 дүгээр түвшинд 204 багш тус тус үнэлэгдэж, урамшуулал авч байна.
Элсэлтийн шалгалтын 2024 оны үзүүлэлтээр Математик, Нийгмийн ухаан, Орос хэлний хичээлийн дундаж оноо өмнөх оноос ахисан.
Ерөнхий боловсролын сургуулиудад 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 624.8 сая төгрөг, хичээл практикийн зардал 841.2 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 203.1 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 1532.9 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 208.5 сая төгрөг, танхимаас гадуурх сургалтын зардал 140.1 сая төгрөг, нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэх зардал 1305.5 сая төгрөг тус тус батлагдсан.
Цэцэрлэгүүдэд 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 140,7 сая төгрөг, хичээл практикийн зардал 614,1 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 140,7 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 310,3 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 214,0 сая төгрөг тус тус батлагдсан.
Англи хэлний Pearson хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд 184 багш, 3-11 дүгээр ангийн 16291 сурагч хамрагдаж байгаа бол математикийн Eduten хөтөлбөрт 1-5 дугаар ангийн 24151 суралцагч хамрагдаж, суралцагчдын идэвх 73%-тай байна.
“Сурах бичгийн цахим бүртгэл, хяналтын систем”-ийг 2024-2025 оны хичээлийн жилд дүүргийн нийт 44 сургуулийн 86% буюу 28 сургууль ашиглаж сурах бичгийн түрээсийн үйлчилгээ үзүүлсэн.
Ерөнхий боловсролын сургуулиудын 48 нь буюу 73,8% эмчтэй бол цэцэрлэгүүдийн 71 нь буюу 53% нь эмчтэй байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудад 100% мэргэжлийн нийгмийн ажилтан ажиллаж байгаа бол 80%-д сэтгэл зүйч, 27,7%-д нь хоол зүйч ажиллаж байна.
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны Afterschool платформыг ерөнхий боловсролын 65 сургууль ашиглаж, 551 сурагч идэвхтэй ашиглаж байна.
Боловсролын салбарт хөрөнгө оруулалтын 51,446.7 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2025 онд 12,349.0 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 10 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд ерөнхий боловсролын 2 сургууль, 6 цэцэрлэг, 1 цогцолборын барилга, 1 тоног төхөөрөмжийн ажил байна.