Scroll to top
Scroll to top
Сонгинохайрхан дүүрэгт 2024-2025 оны хичээлийн жилд боловсролын сургалтын 157 байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 97528 суралцагч суралцаж, 3463 багш, 3465 ажилтан, албан хаагч ажиллаж хичээл, сургалтын үйл ажиллагааг удирдан чиглүүлж байна.
Сургуулийн өмнөх боловсролд нэг багшид 27 хүүхэд ногдож, хамран сургалт 80.6% байгаа бол ерөнхий боловсролд нэг багшид 27 суралцагч ногдож, бага боловсролын хамран сургалт 84.8%, суурь боловсролын хамран сургалт 81.3%-тай байна.
Гүйцэтгэл, үр дүнгийн 2024 оны үнэлгээгээр
СӨБ: 1 дүгээр түвшинд 33 багш, 2 дугаар түвшинд 85 багш, 3 дугаар түвшинд 85 багш, 4 дүгээр түвшинд 143 багш тус тус үнэлэгдэж, урамшуулал авч байна.
ЕБС: 1 дүгээр түвшинд 134 багш, 2 дугаар түвшинд 367 багш, 3 дугаар түвшинд 336 багш, 4 дүгээр түвшинд 308 багш тус тус үнэлэгдэж, урамшуулал авч байна.
Элсэлтийн шалгалтын 2024 оны үзүүлэлтээр Математик, Монгол хэл, Орос хэл, Физик, Биологи, Хими, Монгол Улсын түүхийн хичээлийн дундаж оноо өмнөх оноос ахисан.
Ерөнхий боловсролын сургуулиудад 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 827.7 сая төгрөг, хичээл практикийн зардал 1114.3 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 269 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 2030.7 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 276.3 сая төгрөг, танхимаас гадуурх сургалтын зардал 185.5 сая төгрөг, нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэх зардал 1802.2 сая төгрөг тус тус батлагдсан.
Цэцэрлэгүүдэд 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 163,1 сая төгрөг, хичээл практикийн зардал 712,0 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 163,1 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 359,7 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 248,0 сая төгрөг тус тус батлагдсан.
Англи хэлний Pearson хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд 226 багш, 3-11 дүгээр ангийн 23708 сурагч хамрагдаж байгаа бол математикийн Eduten хөтөлбөрт 1-5 дугаар ангийн суралцагч 32776 хамрагдаж, суралцагчдын идэвх 66%-тай байна.
“Сурах бичгийн цахим бүртгэл, хяналтын систем”-ийг 2024-2025 оны хичээлийн жилд дүүргийн нийт 35 сургуулийн 63% буюу 22 сургууль ашиглаж сурах бичгийн түрээсийн үйлчилгээ үзүүлсэн.
Ерөнхий боловсролын сургуулиудын 28 нь буюу 77,8% эмчтэй бол цэцэрлэгүүдийн 69 нь буюу 60,5% нь эмчтэй байна. . Мөн ерөнхий боловсролын сургуулиуд 100% нийгмийн ажилтнаар хангагдсан бол нийт сургуулиудын 72,2%-д сэтгэл зүйч, 27,8%-д нь хоол зүйч ажиллаж байна.
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны Afterschool платформыг ерөнхий боловсролын 36 сургууль ашиглаж, 596 сурагч идэвхтэй ашиглаж байна.
Боловсролын салбарт хөрөнгө оруулалтын 107,672.7 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2025 онд 14,671.4 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 18 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд ерөнхий боловсролын 7 сургууль, 7 цэцэрлэг, 4 цогцолборын барилга байна.