Scroll to top
Scroll to top
ГЭРИЙН ДААЛГАВАР
ЗӨВЛӨМЖ
Бага ангийн сурагчдын гэрийн даалгаврын хугацааны талаарх зөвлөмж
Бага ангийн төгсгөл үе (4–5 дугаар анги)
Зохих хугацаа: өдөрт 30–40 минут
Багшид өгөх зөвлөмж:
Дунд ангид шилжих бэлтгэлийг хангах зорилгоор танин мэдэхүйн хүрээг тэлэх даалгавар өгөх.
Бие даан суралцах дадал, цагийн зохион байгуулалтыг хөгжүүлэх.
Нийгмийн орчинд харилцах, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхүйц агуулгатай ажил өгөх.
Ямар хэлбэрийн даалгавар өгвөл зохимжтой вэ?
Уншсан номын товч, богино бичгийн ажил
Логик болон математикийн сэтгэлгээг хөгжүүлэх бодлого
Байгаль, нийгмийн ажиглалт, тэмдэглэл
Жижиг төсөлт ажил (зураг, загвар, постер)