Scroll to top

News

“ТЭРГҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙН БҮЛЭГ” -Г ШАЛГАРУУЛЛАА

Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/60 дугаарт тушаалаар ТЭРГҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙН БҮЛЭГ” -г шалгаруулахаар “Багшийн гурван тулгуурт бодлого”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтан, нийгмийн ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих, тэдний ололт амжилт сайн туршлага, технологийг сурталчилж, түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, судлагдахуунд суурилсан мэргэжлийн хөгжлийн бүлгийн гишүүдийг чадавхжуулах зорилгоор 23 судлагдахууны  488 гишүүнийг томилж, мэргэжил, арга зүйн  дэмжлэг, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх ажлыг 2024 оны 09 дүгээр сарын 23-наас 2025 оны 05 дугаар сарын 20-ны хооронд нийт 273 сургалтын байгууллагад зохион байгуулахаар удирдамж, хуваарийг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
 

2024-2025 оны хичээлийн жилийн “Мэргэжлийн хөгжлийн бүлэг”-ийн ажлын хөтөлбөр, төлөвлөгөөг хэлэлцэн баталж, хэрэгжилтийг ханган үйл ажиллагааныхаа үр дүнг тооцонТЭРГҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙН 5 БҮЛЭГ”-ийг шалгаруулж, Нийслэлийн Боловсролын газрын “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Үүнд:

  • Тэргүүн байр Өргөмжлөл, 6,000,0000 төгрөг - Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын мэргэжлийн хөгжлийн бүлэг
  • Дэд байр Өргөмжлөл, 4,000,000 төгрөг -Бага боловсролын сургалтын менежерүүдийн мэргэжлийн хөгжлийн бүлэг
  • Гутгаар байр Өргөмжлөл 3,000,000 төгрөг -Мэдээллийн технологийн боловсролын мэргэжлийн хөгжлийн бүлэг
  • Тусгай байр Өргөмжлөл, 1,000,000 төгрөг - Дүрслэх урлаг, Дизайн технологийн боловсролын мэргэжлийн хөгжлийн бүлэг
  • Тусгай байр Өргөмжлөл, 1,000,000 төгрөг - Химийн боловсролын мэргэжлийн хөгжлийн бүлэг тус тус шалгарч шагнагдлаа. Нийт шагнагдсан Мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нартаа баяр хүргэе.