Scroll to top

News

“ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УР ЧАДВАРТ СУРГАХ” БАГЦ СУРГАЛТ

“ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УР ЧАДВАРТ СУРГАХ” БАГЦ ЦАГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Багшийн эрүүл мэндийг дэмжих төвтэй хамтран “ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УР ЧАДВАРТ СУРГАХ” сэдэвт багц цагийн сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орон нутгийн боловсролын сургалтын байгууллагын эмч нарт цахим хэлбэрээр, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нийслэлийн боловсролын сургалтын байгууллагын эмч нарт танхимаар зохион байгууллаа.

Сургалтад цахимаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 198, ерөнхий боловсролын сургуулийн 174, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын 11 нийт 383 эмч, танхимаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 119, ерөнхий боловсролын сургуулийн 69, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын 4 нийт 192 эмч тус тус хамрагдлаа.

СУРГАЛТААР:

“Боловсролын салбар дахь эрүүл мэндийн чиглэл үйл ажиллагааны зохион байгуулалт”

“Хүний папиллома вирусын эсрэг дархлаажуулалтын хамрагдалтын явц”

“Сургуулийн орчны хоол тэжээлийн үнэлгээ”

“Умайн хүзүүний хорт хавдар”

“Хүний папиллома вирусын вакцин”

“Стресс менежмент”

“Хүүхдийн тууралтат халдварт өвчний шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлт, авах арга хэмжээ”

“Хүүхдийн гэдэсний халдварт өвчний үеийн урьдчилан сэргийлэлт, авах арга хэмжээ”

“Хүүхдийн дархлаа дэмжих чиг хандлага”

“Амьсгалын замын инноваци

“Ажлаас халшрах хам шинж”

“Дэлгэцийн хэрэглээ, донтолт, амиа хорлолт”

Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн танилцуулга, хамтын ажиллагаа сэдвээр мэдээлэл солилцож, хамтран ажиллалаа.