Scroll to top

News

НИЙСЛЭЛИЙН ХӨГЖМИЙН БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Багшийн хөгжлийг дэмжиж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургалтын практикт тулгарч буй асуудлыг шийдвэрлэх шинэ санаа, арга туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлэх, багш нарын судалгаа шинжилгээний ур чадварыг хөгжүүлдэг эрдэм шинжилгээний хурлыг бүр зохион байгуулдаг уламжлалтай. 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нийслэлийн хөгжмийн багш нарын “ИНТЕГРАЦИД СУУРИЛСАН БАГШЛАХУЙ БА СУРАЛЦАХУЙ” сэдэвт илтгэлийн уралдаан Баянгол дүүргийн Эрин эверест сургууль дээр зохион байгуулагдлаа. Нийслэлийн 8 дүүргийн ерөнхий боловсролын 18, сургуулийн өмнөх боловсролын хөгжмийн 5 багшийн илтгэл дүүргүүдийн илтгэлээс шалгарч, нийслэлийн I шатанд уншигдсан.

Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын илтгэлээс:

• Тэргүүн байр: Баянзүрх дүүргийн Монгол тэмүүлэл сургуулийн багш Г.Эрдэнэбат

• Дэд байр: Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн багш П.Наранцэцэг

• Гутгаар байр: Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн багш Д.Барсболд, О.Түмэн

• Тусгай байр: Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн Р.Мягмарсүрэн, Л.Гандөл нар

Сургуулийн өмнөх боловсролын хөгжмийн багш нарын илтгэлээс:

• Тэргүүн байр: Сүхбаатар дүүргийн 216 дугаар цэцэрлэгийн багш Э.Баянжаргал

• Дэд байр: Баянгол дүүргийн 242 дугаар цэцэрлэгийн багш Ц.Болормаа

• Гутгаар байр: Чингэлтэй дүүргийн 33 дугаар цэцэрлэгийн багш Ц.Тамир

• Тусгай байр: Багануур дүүргийн 194 дүгээр цэцэрлэгийн багш Б.Цэвэл, Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэгийн багш Т.Гэрэлтуяа тус тус шалгарлаа.

Виваче хөгжмийн сургалтын төвөөс тус уралдаанд оролцогчдод гарын бэлэг гардуулж хамтран ажилласанд нийт илтгэгчдийнхээ өмнөөс талархаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нарын шагналт байранд шалгарсан 3, цэцэрлэгийн 2 багшийн илтгэл 2024 оны 12 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд нийслэлийн II шатны нэгдсэн хуралдаанд оролцож, илтгэлээ уншиж хэлэлцүүлнэ.