Scroll to top

News

ХҮҮХДИЙН ОЛОН ТАЛТ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ PBL ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАГШ НАРЫН ТУРШЛАГААС СУРАЛЦЛАА

ХҮҮХДИЙН ОЛОН ТАЛТ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ PBL ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАГШ НАРЫН ТУРШЛАГААС СУРАЛЦЛАА

Нийслэлийн ерөнхий боловсролын 40, 47, 141 дүгээр сургуулийн хөгжмийн багш нарын суралцагчдын бие даан мэдлэг, чадварыг хөгжүүлэх PBL хөтөлбөрийн хэрэгжилт, тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай суралцагчидтай ажиллаж үр дүн гаргаж буй багш нарын арга зүйг түгээн дэлгэрүүлэх сургалт боллоо.

ХХI зууны суралцагчийн танин мэдэхүй, хамтран ажиллах, сэтгэл хөдлөл, дижитал мэдээллийн болон насан туршийн суралцах ур чадварууд чухал болсон энэ цаг үед хөгжмийн боловсролын багшийн үүрэг их. РBL хөтөлбөрийг боловсруулах, төлөвлөлтөө хэрхэн гаргах, хэрэгжүүлэх явцад юуг илүү анхаарч ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээллийг багш Г.Эрхэмбаяр, аутизмын хүрээний эмгэгтэй суралцагчтай ажиллах ганцаарчилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж сүүлийн 5 жилийн хугацаанд ажиллаж бодит үр дүнд хүрч буй арга зүй, туршлагаа багш Г.Энхжаргал тус тус танилцууллаа.

Мөн хөгжмийн багш Л.Сүхбаатар нь ерөнхий боловсролын сургуулийн орчинд тогтмол ашиглагддаг үндсэн техник хэрэгсэл түүний төрөл, төхөөрөмжийн холболт, ашиглалт, түүнтэй хэрхэн харьцах, түгээмэл гаргадаг алдаа, аюулгүй ажиллагаа хамгаалалтын талаарх зөвлөмжийг өгсөн нь багш нарын ажлын орчин дахь нэн эрэлт хэрэгцээт мэдээлэл байлаа.

Тус сургалтад хүрэлцэн ирсэн багш нарт нийслэлийн ерөнхий боловсролын 141 дүгээр сургуулийн хөгжмийн багш, авьяаслаг суралцагчид урлагийн тоглолтоо сонирхуулав.