Scroll to top
Scroll to top
НИЙСЛЭЛИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ГАЛ УНТРААХ АНХАН ШАТНЫ БАГАЖ, ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ
НИТХ болон Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлөөс Нийслэлийн ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт хоёр сургууль, нэг цэцэрлэгт гал унтраах анхан шатны багаж, хэрэгслийг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Тодруулбал, Нийслэлийн ерөнхий боловсролын 29, 116 дугаар сургууль, 186 дугаар цэцэрлэг гамшгаас хамгаалах мэдлэгийг сургуулийн онцлог, суралцагчдын хэрэгцээнд тулгуурлан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай галын сарай, гал унтраагуур, галын дохиоллын чанга яригч зэрэг нийт 6 төрлийн 213 ширхэг гал унтраах анхан шатны багаж, хэрэгслийг шийдвэрлэж, хүлээлгэн өглөө.
