Scroll to top

News

ХҮН БАЙГАЛЬ-“УСНЫ ТӨЛӨВ” ЦАХИМ ХИЧЭЭЛ СУДЛАХ ЗААВАР

ХҮН БАЙГАЛЬ-“УСНЫ ТӨЛӨВ” ЦАХИМ ХИЧЭЭЛ СУДЛАХ ЗААВАР

/5-р анги/

 ЭХЛЭЛ ХЭСЭГ —Танилцах ᠌

 Хичээлийн зорилго, сонирхолтой тайлбар, асуултуудыг уншина.

 “Ус ямар төлөвт оршдог вэ?” гэдэг асуултад тэмдэглэл хийнэ.

 ҮНДСЭН ХЭСЭГ — Судлах

 Дараах дарааллаар агуулгыг үзэж тэмдэглэл хийнэ:

Хатуу, шингэн, хий төлөвийн ялгаа,

Ус хайлах, хөлдөх үед хэрхэн өөрчлөгдөх вэ?

Буцлах, уурших, шингэрэх үзэгдэл,

Төлөв шилжилтийн үед дулааны өөрчлөлт,

 Видео, зураг, тайлбарыг сайтар үзэж ойлгоорой.

 БАТАТГАЛ — Дасгал хийх

 Тест, даалгаврыг бөглөнө.

 “Ус яагаад мөс болохдоо эзлэхүүн нь өөрчлөгддөг вэ?” гэх мэт асуултад хариулж үзнэ.

 Зураглал: “Усны төлөвийн цикл”-ийг зурж үзнэ.

 НЭМЭЛТ ХЭСЭГ — Мэдлэг гүнзгийрүүлэх

 Видео болон тайлбарыг үзэх.

 Бататгал хэсэгт ажилласан даалгаврын зөв бурууг тулгана.

 “Өдөр тутмын амьдрал дахь усны төлөв” — богино тэмдэглэл хөтлөх.

 ТЕЛЕ ХИЧЭЭЛ

 Теле хичээлийн холбоосоор орж бичлэгийг анхааралтай үзэх.

 Тэмдэглэл хөтлөх.

 Ялангуяа туршилт хийж буй хэсгийг анхаарч үзнэ.

 СУРАХ БИЧИГ — Давтан унших

Үзсэн агуулгынхаа дагуу сурах бичгийн холбогдох хуудсыг уншина.

 Үл ойлгосон үгийг тэмдэглэж, багшаас асууж ойлголтоо баталгаажуулна.

 Даалгавар

 “Усны төлөв хэрхэн өөрчлөгддөг вэ?” гэсэн 1–2 минутын аудио эсвэл 5–6 өгүүлбэрээр тайлбар бичиж багшдаа илгээнэ.

 Ус хайлах/хөлдөх туршилтын зураг, бичлэг хийж болно.

 САНАМЖ

Цахим хичээлийн бүх медиаг ээлж дараатай үзэх;

Тэмдэглэл хөтлөх;

Тестийг бөглөх;

Доорх холбоосоор орж хичээлээ судална уу!

/Ус хатуу шингэн хийн төлөвт шилжих үзэгдлийг туршилтаар илэрхийлэх (5-р анги)/