Scroll to top

News

"ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ УЛААНБААТАР 2024" ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 372 дугаар тогтоолоор батлагдсан  "Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээ"-ний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш, суралцагчдыг орон зай, байршлаас үл хамааран англи хэлийг сурч, эзэмших, тасралтгүй суралцаж, хөгжих тэгш боломжоор хангахад төрийн болон олон улсын байгууллагатай хамтран ажиллаж  мэдлэг, чадвартай иргэдийг бэлтгэхэд оршино.       
-Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш, суралцагчдын ярианы чадвар, хэлний түвшнийг ахиулах, хэлний чадварыг нь хэрэглээ болгон хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
-Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл явцыг эрчимжүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэх,  суралцагчдын хэлний мэдлэг, чадварыг хэрэглээ болгох, сурах арга барилаа олох, унших дадалд сургах
-Олон улсын цахим номын санд түшиглэн “Унших арга зүй-технологи”- ийг нэвтрүүлж, англи хэлний чадваруудыг нь хөгжүүлэх 
ХАМРАХ ХҮРЭЭ:
• Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 166 сургуулиас сонгогдсон 75 сургуулийн 6-11 дүгээр ангийн 6000 суралцагч оролцож байна.              
СУРАЛЦАГЧИЙН ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР: 
• “АНГИАРАА ЗОРИЛГОТОЙ УНШЪЯ 2024” УРАЛДААН
• “THE BOOK DEBATE” БУЮУ “НОМЫН МЭТГЭЛЦЭЭН 2024” ТЭМЦЭЭН
БАГШИЙН ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР:
• “LET’S SHOWCASE OUR EXPERIENCE” БУЮУ “ТУРШЛАГАА ХУВААЛЦЪЯ” УРАЛДААН тус тус зарлалаа.