Scroll to top
Scroll to top
Баянгол дүүргийн 22 дугаар хороонд баригдаж буй 280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын барилгын угсралтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус төсөл нь тэнхлэгээрээ 36.0х36.0 м.кв хэмжээтэй, зоорьгүй, хоёр давхар, нийт 2556.0 ам метр талбай бүхий барилга юм.
Өнөөдрийн байдлаар гадна инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамж, дотор заслын ажлууд хийгдэж байна.
Тус бүтээн байгуулалт ашиглалтад орсноор боловсролын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, хүүхэд багачууд орчин үеийн шаардлага хангасан, аюулгүй, тав тухтай орчинд сурч боловсрох таатай нөхцөл бүрдэх юм.