Scroll to top

News

ЦАХИМ СИСТЕМД СУУРИЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ PEARSON ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны “Цахим системд суурилсан англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэх, төлөвлөгөө батлах тухай” А/353 дугаар тушаал, Боловсролын сайдын 2024 оны “Цахим системд суурилсан англи хэлний хөтөлбөр турших, хэрэгжүүлэх, жагсаалт батлах тухай” А/68 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган 2024-2025 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 3, 4 дүгээр ангид англи хэлний Pearson хөтөлбөрийг туршин хэрэгжүүлж байна.

Хэрэгжиж байгаа сургуулийн тоо: Нийслэлийн 37 сургуульд хэрэгжиж байна.

Багшийн хөгжил:

Багшийн заах арга зүй, платформ ашиглалт, Rise & Shine сурах бичгийг ашиглан хичээл заах арга зүйн чадварыг нэмэгдүүлэх, мэдээлэл олгох зорилгоор 3, 4 дүгээр ангид хичээл зааж байгаа англи хэлний багш нарт танхим болон цахим сургалт зохион байгууллаа.

•Танхимын сургалт 1 удаа, нийслэлийн 110 багшид

Сургалт мэдээлэл, зөвлөн туслах үйл ажиллагаа:

Нийслэлийн 5 сургуульд /Нийслэлийн ерөнхий боловсролын 44 дүгээр сургууль, 30 дугаар сургууль, Оюуны ундраа, Ирээдүй цогцолбор, 45 дугаар сургууль/ зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулсан.

Цаашид 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс бага ангид туршилтаар хөтөлбөр хэрэгжиж буй сургуулиудад зөвлөн туслах үйл ажиллагаа хийгдэнэ. Ингэхдээ багш болон сурагчдад тулгамдаж буй асуудлыг олох, зөвлөх, судалгааны үр дүнд үндэслэн сайжруулалт хийх юм.

Хөтөлбөр хэрэгжсэнээр:

Сурагчдад хэвлэмэл сурах бичиг ашиглан суралцахаас гадна өөрийн удирдлагаар цахимаар бие даан суралцах бүрэн боломж нээгдсэн. Багш сургалтын цахим систем дээр танхимын болон цахим сургалтын хосолсон арга зүйгээр хичээл сургалтын үйл ажиллагааг дасгал бүрийн зааварчилгааг ашиглан заах боломж бүрдэж, үнэлгээний бүрэн системийг ашиглан суралцагчдаас шалгалт авах, үнэлэх, хянах, хоцрогдол арилгах боломжтой болсон нь багшийн ачааллыг бууруулах, стандартын дагуу үнэлгээ хийх, багш хамт суралцах, ахих, олон улсын шалгалтад бэлтгэх нөхцөлийг бүрдүүлж өгснөөрөө чухал ач холбогдолтой болно. Тус платформыг ашигласнаар сурагчдын ярих, сонсох, бичих, унших 4 чадвар жигд хөгжих боломжоор хангагдаж байгаа юм.