Scroll to top
Scroll to top
Бэлтгэл ажлууд:
-Суралцагчдын бие даан судлах агуулгыг төлөвлөх;
-Хичээлийн гол агуулга, зорилгыг тодорхойлж, бие даан судлахад шаардлагатай материал, эх сурвалжийг сонгох;
-Суралцагчдын цагийн зохицуулалтад тохируулан агуулгын ачааллыг тэнцвэржүүлэх;
-Хичээлийн материалыг цахим платформд байршуулах;
-Агуулга, эх сурвалж, даалгаврыг Google Classroom болон сургуулийн өөрийн ашигладаг цахим системд цэгцтэй, ойлгомжтой байдлаар байршуулах;
-Хичээлийн видео хичээл, унших материал, сэдэвчилсэн дасгал даалгавар зэрэг бүх шаардлагатай эх сурвалжийг хамруулах.
Хичээлийн зохион байгуулалт:
1. Онлайн (синхрон) хичээлийг зохион байгуулах
Сургуулиас гаргасан хуваарийн дагуу хичээлийг цагт нь эхлүүлж, суралцагчидтай харилцан идэвхтэй оролцоо бүхий хэлбэрээр явуулах;
Суралцагчдад зөвлөгөө, асуулт, хариулт өгөх замаар хичээлийн явцад дэмжлэг үзүүлэх.
2. Суралцагчдад цахим талбарт ажиллах заавар өгөх
Цахим платформ дээр хэрхэн ажиллах заавар, даалгаврын талаар тодорхой, ойлгомжтой зааварчилгаа өгөх;
Суралцагчдын бие даан суралцах арга барилыг дэмжих зөвлөгөө өгөх (цагийн зохицуулалт, мэдээлэл цуглуулах зөв аргууд гэх мэт).
3. Хичээлийн ирц болон тэмдэглэл хөтлөх
Суралцагчдын ирцийг I улирлын хичээлийн хуваарийн дагуу цахим журналд бүртгэх;
Хичээлтэй холбоотой тэмдэглэл хөтөлж, зохион байгуулсан үйл ажиллагааг баримтжуулах.
ОНЦЛОХ ЗӨВЛӨМЖ:
-Цахим сургалтын материалуудыг тодорхой бүтэцтэй, суралцагчдад хялбар ашиглагдахуйц байдлаар зохион байгуулах;
-Синхрон сургалтын үеэр суралцагчидтай харилцан ярилцах, асуулт асуух боломжийг нэмэгдүүлэх;
-Синхрон даалгаврын зааврыг маш ойлгомжтой, алхамчилсан байдлаар өгөх;
Үнэлгээний шалгуур, шаардлагыг суралцагчдад урьдчилан танилцуулж, тодорхой ойлгуулах;
-Багшийн тэмдэглэлд суралцагчдын давуу болон сайжруулах шаардлагатай талуудыг тусгах.