Scroll to top

Мэдээ, мэдээлэл

“БАЯНГОЛ БОЛОВСРОЛ” ҮЗЭСГЭЛЭНД БАЙГУУЛЛАГУУДЫГ УРЬЖ БАЙНА

Нийслэлийн Баянгол дүүргээс ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчид, эцэг эх, асран хамгаалагч, иргэд, олон нийтэд дотоод, гадаадын их, дээд сургууль, коллежийн элсэлтийн журам, үйл ажиллагааг сурталчлах, тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулах, суралцагчдад мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор “Баянгол Боловсрол” үзэсгэлэн арга хэмжээг жил бүр хавар, намрын улиралд зохион байгуулдаг.
   2026 оны намрын үзэсгэлэн 9 дүгээр сарын 19-ний Бямба гарагт МҮЭСТО-ны II давхарт зохион байгуулагдана.
   Тус үзэсгэлэнд оролцох хүсэлтэй байгууллагууд QR кодыг уншуулан бүртгүүлэх боломжтой.
   Бүртгэлийн тоо хязгаартай.