Scroll to top

Мэдээ, мэдээлэл

WORLD SPACE WEEK MONGOLIA Сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ.

Дэлхийн хамгийн том шинжлэх ухаан, сансрын арга хэмжээнүүдийн нэг болох WORLD SPACE WEEK Монголд 5 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна! 
Энэ жил “Rocket Revolution” сэдвийн хүрээнд бид хүүхэд, залууст сансар, шинжлэх ухааныг зөвхөн сонсож, унших бус өөрсдөө туршиж, бүтээж, сонирхож мэдэх боломжийг олгоно.
Харин энэ бүхний хөдөлгөгч хүч нь САЙН ДУРЫН АЖИЛТНУУД байдаг билээ. Арга хэмжээ Монголд жил бүр олон сайн дурынхны оролцоотойгоор воркшоп, hands-on activity хэлбэрээр зохион байгуулагддаг. 
Сайн дурын ажилтан болсноор:
    Бодит арга хэмжээ дээр ажиллах туршлага
    Хүүхэдтэй ажиллах, баг удирдах ур чадвар
    Харилцаа, зохион байгуулах чадвар
    Шинжлэх ухаан, сансрын салбарын сонирхол нэгтэй хүмүүстэй networking үүсгэх боломж
    Сайн дурын ажилласан цаг бүхий сертификат
    Өөрийн санаа, бүтээлч байдлаа хэрэгжүүлэх боломж зэрэг олон шинэ зүйлтэй танилцах бүтээлч орчин хүлээж байна.

Шинжлэх ухааныг дараагийн үед хүргэхэд бидэнтэй нэгдээрэй.
БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС:
https://forms.gle/kgvCiZfHRYCr1qEA6