Scroll to top
Scroll to top
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн мэдээллийн технологийн багш нарт зориулсан “Кибер аюулгүй байдал ба хиймэл оюуныг аюулгүй ашиглах нь” сэдэвт сургалтыг 2026 оны 9 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Нийслэлийн Боловсролын газар, APNIC болон нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургууль хамтран зохион байгуулж, мэдээллийн технологийн 30 гаруй багш хамрагдлаа.
Сургалтыг APNIC-ийн Интернэтийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн Adli Wahid, кибер аюулгүй байдлын инженер Ч.Наранмандал, Б.Төгс-Орших нар удирдан явууллаа.
Дараах сэдвийн хүрээнд:
Интернэтийн ажиллагаа
Онлайн аюул байдал
Суралцагчийг аюулаас хамгаалах арга зам
Хиймэл оюун ухааныг боловсролын үйл ажиллагаанд аюулгүй ашиглах талаар практик дасгалаар суралцлаа.




