Scroll to top
Scroll to top
Дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60 дахь өдрийг тохиолдуулан нийслэлийн боловсролын салбарын шилдэг байгууллага, удирдах ажилтан, багш нарыг шалгаруулан шагнаж урамшуулах, тэдний тэргүүн туршлага, ололт амжилтыг олон нийтэд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ-АМЖИЛТЫН ЭЗЭД” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат, Нийслэлийн Засаг даргын зөвлөх, Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа, Нийслэлийн Засаг даргын зөвлөх, Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин болон нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар, сургууль цэцэрлэгийн удирдлагууд, багш, сурган хүмүүжүүлэгчид оролцлоо.



