Scroll to top
Scroll to top
Сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг бүтээлчээр, зөв зохистой ашиглах арга зүйн туршлагыг багш нартай хуваалцах, хиймэл оюун ухаан, орчин үеийн технологийг хөгжмийн сургалтад нэвтрүүлж, хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж, сургуулийн өмнөх боловсролын 125 гаруй хөгжмийн багш хамрагдлаа.
Тус сургалтад Баянгол дүүргийн хөгжмийн боловсролын мэргэжлийн багш нарын бүлгийн 77, 85, 242 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Б.Үнэнжаргал, Т.Отгонцэцэг, Ц.Болормаа нар
“Claude AI, HeyGen AI-ийн танилцуулга"
"prompt үүсгэх арга”
“Холограммын тухай танилцуулга"
"AI-тай хэрхэн холбож болох вэ?”
“Suno AI-ийн танилцуулга" түүн дээр ажиллах талаар гар утасны аппликейшн ашиглаж зөв хэрэглээнд суралцуулсан онцлогтой юм. Сургалтын үеэр 77 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачуудын урлагийн тоглолтоос багш нарт сонирхууллаа.
Хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон дууны зурагт үзүүлэн, хөдөлгөөнт дүрс бэлтгэхэд багшид тулгардаг хүндрэл, түүнээс гарах боломжийг эрэлхийлж, багш нарын хэрэгцээнд нийцсэн шийдвэрлэсэн алхамчилсан дадлагаар хийж гүйцэтгүүлсэн бүтээлч сургалт боллоо.


