Scroll to top

Мэдээ, мэдээлэл

ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг" шалгаруулах 31 дэх удаагийн уралдааны I шатны шалгаруулалт 2026 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
       I шатанд нийслэлийн 7 дүүргийн 59 ерөнхий боловсролын сургуулийн 2531 суралцагч оролцож, шилдгүүдээ шалгарууллаа.
НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ
Тэргүүн байр: Нийслэлийн ерөнхий боловсролын Монгени сургуулийн “Одод” хамтлаг
Дэд байр: Нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ эрин сургуулийн “Diamons" хамтлаг
Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн өргөө сургуулийн “Ундарга” хамтлаг
Шилдэг удирдаач багш: Нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ эрин сургуулийн хөгжмийн багш Ш.Ариунчимэг 
НИЙСЛЭЛИЙН БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
Тэргүүн байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн найрал дууны хамтлаг
Дэд байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг
Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 68 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг
Шилдэг удирдаач багш: Нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн хөгжмийн багш Ц.Гантуяа
НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРЭГ
Тэргүүн байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 119 дүгээр сургуулийн найрал дууны хамтлаг 
Дэд байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 109 дүгээр сургуулийн найрал дууны хамтлаг
НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
Тэргүүн байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн “Аялгуу” хамтлаг
Дэд байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн “Нарны дуулал” хамтлаг
Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын Хөгжил сургуулийн хамтлаг 
Шилдэг удирдаач багш: Нийслэлийн ерөнхий боловсролын Хөгжил сургуулийн хөгжмийн багш М.Мэнджаргал
НИЙСЛЭЛИЙН СҮХБААТАР ДҮҮРЭГ
Тэргүүн байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг 
Дэд байр: Нийслэлийн ерөнхий боловсролын Логарифм сургуулийн найрал дууны хамтлаг
Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 2 сургуулийн найрал дууны хамтлаг
Шилдэг удирдаач багш: Нийслэлийн ерөнхий боловсролын Логарифм сургуулийн хөгжмийн багш Д.Түвшинжаргал 
НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРЭГ
Тэргүүн байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг 
Дэд байр: Монгол дахь Канад сургуулийн найрал дууны хамтлаг
Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг
Шилдэг удирдаач багш: Монгол дахь Канад сургуулийн хөгжмийн багш Х.Гантуяа 
НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 
Тэргүүн байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг 
Дэд байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг
Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг
Шилдэг удирдаач багш: Нийслэлийн ерөнхий боловсролын Олонлог эгзэ сургуулийн хөгжмийн багш М.Уранчимэг тус тус шалгарлаа. 
        2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монголын Хүүхдийн ордны тоглолтын танхимд II шатны шалгаруулалт болж, шилдэг хамтлагуудын Гала тоглолт 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Соёлын Төв өргөөнд тоглогдох юм.