Scroll to top
Scroll to top
Хүүхэд залуучуудын дунд роботын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, техник технологийн дэвшилттэй танилцах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 2-12 дугаар ангийн сурагчдын дунд “UB ROBOT CHALLENGE - 2024” тэмцээнийг зохион байгуулж байна.
Тэмцээн үндсэн 12 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд бүртгэл 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Монгол тэмүүлэл” сургууль дээр зохион байгуулагдана.
Тэмцээний төрлүүд:
1) Уралдааны робот
• Цагаан шугам дагадаг робот (2-12р анги)
• Цагаан шугам дагадаг робот (насанд хүрэгчид)
• Цагаан шугам дагадаг лего робот (6-10р анги Lego Mindstorm EV3, or Spike set)
2) Тулааны робот
• Сумо робот (автомат 3 кг/
• Сумо робот (радио удирдлагатай 3кг)
• Мини сумо робот (автомат 500г)
• Мини сумо робот (радио удирдлагатай 500г)
• Лего сумо робот (автомат 1 кг, 6-10-р анги)
• Микролион сумо робот (радио удирдлагатай, микролион сет, 2-5-р анги)
• Микролион хөлбөмбөг тоглодог роботууд (радио удирдлагатай 2 робот, микролион сет, 2-5-р анги)
• Америк хөлбөмбөг тоглодог роботууд (радио удирдлагатай 3 робот, 3кг)
3) Даалгавар гүйцэтгэх робот
• FLL, 6-10-р анги /Баг 2-3 хүний бүрэлдэхүүнтэй байна. /Lego Mindstorm EV3, or Spike set/