Scroll to top

Мэдээ, мэдээлэл

"ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНЭЛГЭЭ, ХЯНАЛТ БА ЗӨВЛӨГӨӨ" БАГЦ ЦАГИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Боловсролын ерөнхий газар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Багшийн эрүүл мэндийг дэмжих төвтэй хамтран "ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНЭЛГЭЭ, ХЯНАЛТ БА ЗӨВЛӨГӨӨ" сэдэвт багц цагийн сургалтыг зохион байгууллаа.  
Энэ хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр орон нутгийн боловсролын сургалтын байгууллагын эмч нарт цахим хэлбэрээр, 05 дугаар сарын 13-ны өдөр нийслэлийн боловсролын сургалтын байгууллагын эмч нарт танхимын сургалтыг тус тус зохион байгуулсан.  
Сургалтад цахимаар 297, танхимаар 110, нийт боловсролын сургалтын байгууллагын 407 эмч хамрагдлаа. 
СУРГАЛТААР: 
“Суралцагчийн эрүүл мэнд ба зөв дадал хэвшил”
“Биж хам шинж, цээж хорсолт”
“Хэвлийн архаг өвдөлт”
“Таргалалт, чихрийн шижин”
“Артерийн даралт ихсэх өвчин, хяналт ба зөвлөгөө”
“Цээжний өвдөлтийн ялган оношилгоо”
“Сургуулийн насны хүүхдийн рефракцын гажиг”
“Түгээмэл хийгддэг эмнэл зүйн лабораторийн шинжилгээний хариуг дүгнэх, шаардлага хангасан сорьц”
“Эмийн зохистой хэрэглээ, хүүхдэд хэрэглэх эмийн сонголт, тун тохируулах” агуулгын хүрээнд зөвлөгөө, мэдээлэл өгч Багшийн эрүүл мэндийг дэмжих төвөөс зохион байгуулж буй арга хэмжээ, цаашдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо.