Scroll to top
Scroll to top
БНСУ-ын Гёнги аймгийн Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-аас Гёнги аймгийн 5 ахлах сургуулийн ахлах ангийн 20 суралцагч, 8 багш ажилтан 2026 оны 09 дүгээр сарын 07-өөс 10-ны өдрүүдэд нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургууль, МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургуулиудад зочилж, соёлын нөхөрсөг арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд нийслэлийн Боловсролын газрын Захиргаа Удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнхбилэг, БНСУ-ын Гёнги аймгийн Боловсролын газрын олон улсын хамтын ажиллагааны газрын судлаач Ю Жэ Хүн, Пак Жи Мин, Юн Дун Үг, нийслэлийн 52 дугаар сургуулийн захирал Л.Цэрэнханд, МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон тус тус оролцлоо.


