Scroll to top
Scroll to top
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуульд 1-3 дахь жилдээ ажиллаж буй бага боловсролын сургалтын менежерүүдийг чадавхжуулах, удирдах ажлын ёс зүй, харилцаа, эв дүй, ур чадвараа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тэднийг арга зүй, менежментээр хангах зорилготой сургалтыг 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нийслэлийн ерөнхий боловсролын ”Эрдмийн өргөө” сургууль дээр амжилттай зохион байгууллаа.
Сургалтад нийслэлийн Боловсролын газрын бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Л.Уртнасан, Д.Ариунболд нар удирдан зохион байгуулж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын 40 гаруй сургалтын менежер хамрагдлаа.
Дараах сэдвийн хүрээнд:
ЕБС-ийн багшийн үйл ажиллагааны эрх зүйн орчин, багшийн эрх, үүрэг
Мэргэжлийн багш нарын бүлгийг зохион байгуулах, удирдах менежмент
Багшийн хичээлд сууж, зөвлөн туслах болон сургалтын нэгж хичээлийн хөтөлбөрт анализ хийх нь
Бага боловсролын багш, суралцагчдын дунд зохион байгуулах үйл ажиллагаа, анхаарах асуудлууд
Сургалтын менежер ба багшийн харилцаа хандлага, хувийн соёл, илтгэх, өөрийгөө илэрхийлэх чадварыг дэмжих
Даалгаврын төрөл, блюпринт боловсруулах, даалгаврын сан бүрдүүлэх арга зүй
Сургалтаар багшийг хөгжүүлэх, удирдан чиглүүлэхэд сургалтын менежер хүний гүйцэтгэх үүрэг, суралцагч нэг бүрийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, сурагчдын анхаарлыг татахуйц сонирхолтой хичээл зааж, оновчтой арга зүйг сонгон хэрэглэж, багшийн эв дүй, ур чадвараа дээшлүүлэхэд манлайлан, удирдлага зохион байгуулалтаар хангахад нь дэмжлэг үзүүллээ.


