Scroll to top
Scroll to top
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын залуу багш нарын “АНХНЫ ХИЧЭЭЛ” зөвлөгөөнийг 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн урлагийн танхимд зохион байгууллаа.
Зөвлөгөөнд нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, бага боловсрол, хүүхдийн хөгжил, хамгаалал, тэгш хамран сургах, насан туршийн болон мэргэжлийн боловсролын чиглэл хариуцсан мэргэжилтнүүд оролцож, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 100 гаруй бага ангийн багш хамрагдлаа.
“Анхны хичээл” зөвлөгөөнийг нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн бага боловсролын багш, Боловсролын тэргүүний ажилтан, тэргүүлэх зэрэгтэй багш Ч.Юманчүүгийн санаачилгаар нийслэлийн хэмжээнд 4 дэх жилдээ зохион байгуулж байна.
Шинэ залуу багшлах боловсон хүчнийг ажлын гараагаа амжилттай эхлүүлэхэд бэлтгэн чадавхжуулах, тэдний багшлах арга зүйд дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх, заах арга, ур чадварыг нэмэгдүүлэх, бусдын сайн туршлагаас харилцан суралцах, багш мэргэжлийн нэр хүндийг эрхэмлэн түүгээрээ бахархах үзэл хандлагыг төлөвшүүлэх зорилготой юм.
Зөвлөгөөнөөр:
Багш мэргэжлийн нэр хүнд, ёс зүйг эрхэмлэх нь
Нэгж ээлжит хичээлийн хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах арга зүй
Хүүхэд хөгжил хамгаалал
Боловсролд тэгш хамруулан сургах нь
Бага боловсролын багш, суралцагчдын дунд зохион байгуулах үйл ажиллагаа
Залуу багшид зөвлөхүй зэрэг илтгэлийг хэлэлцүүлсэн.
Бага боловсролын багш хэмээх нэр хүндтэй мэргэжлийг эзэмшээд ажлын гараагаа эхэлж байгаа залуу багш нартаа бяцхан шавь нараа сургах их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.



