Scroll to top
Scroll to top
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын талбайд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Л.Хосбаяр болон холбогдох албаны хүмүүс ажиллалаа.
Тус сургуулийн барилга угсралтын ажлыг “Гурванбулаг Сод” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр барилгын ажлыг эрчимжүүлж, арван нэгдүгээр сарын 15-ны дотор бүрэн дуусган, улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангахыг холбогдох инженерүүд болон гүйцэтгэгч компанид үүрэг болголоо.
Мөн багш, сурагчдын сургалтын орчныг сайжруулах зорилтын хүрээнд нийслэлийн хэмжээнд 170 гаруй сургуульд ногоон байгууламжийн төсөл хэрэгжүүлж буйгаа онцлоод, тус сургуулийг ашиглалтад орсны дараа уг төсөлд хамруулан, Хан-Уул дүүргийн жишиг сургууль болгохоо илэрхийллээ.
Тус сургуулийн барилга ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны хүүхдүүд улсын сургуульд суралцах боломж бүрдэнэ.



