Scroll to top
Scroll to top
Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, багшлахуйн болон суралцахуйд тулгамдаж байгаа асуудлыг хамтран шийдвэрлэх зорилгоор нийслэлийн мэргэжлийн багш нарын бүлгийн гишүүн 540 багшийн уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнд нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Жавзандулам, МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн захирал профессор Б.Мөнхжаргал, Монголын хүний нөөцийн хөгжлийн ассоциацийн ерөнхий захирал С.Наранбаатар, Монгол Улсын гавьяат багш, боловсрол судлалын доктор Н.Оюунцэцэг тус тус оролцлоо.
Тус зөвлөгөөнөөр:
Багшийн хөгжил
Тэргүүний үйл ажиллагаатай мэргэжлийн хөгжлийн бүлгүүдийн үйл ажиллагаа, үр дүн, туршлага
Багшлахуйн болон суралцахуйд тулгамдаж байгаа асуудал, шийдэл
Мэргэжлийн багш нарын бүлгийн хөгжилд тулгамдаж буй асуудал, шийдэл сэдвийн хүрээнд хэлэлцэв.
Нийслэлийн мэргэжлийн багш нарын бүлгийн гишүүдэд нийслэлийн Боловсролын газрын даргын 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/78 дугаар тушаалыг үндэслэн үнэмлэх гардууллаа.




