Scroll to top

Мэдээ, мэдээлэл

ФИЗИК, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН БАГШ НАРЫН ГРАФИКТ СУРГАЛТ БОЛЛОО

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн Физик, Мэдээллийн технологийн багш нарын 2026-2027 оны хичээлийн жилийн анхны графикт сургалт зохион байгуулагдаж, 250 гаруй багш хамрагдлаа. 
    Сургалтаар 2026-2027 оны хичээлийн жилийн зорилго зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийг танилцууллаа.  
Дараах сэдвийн хүрээнд:
Мэдээллийн технологийн хичээл хөтөлбөрийн шинэчлэл сэдвээр Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн Э.Оюунбилэг
Идэвхтэй сургалтын аргаар MOZIAK AI-г ашиглах сэдвээр Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн Ж.Энхбаатар
Мэдээллийн технологид кембриджийн хөтөлбөрийн агуулгын танилцуулгыг "Шинэ үе" сургуулийн мэдээллийн технологийн багш Б.Баасантогтох
Хиймэл оюун ухаан ашиглан даалгавар, шалгалтын материал үүсгэх, веб танилцуулга сэдвээр "Сингапур" сургуулийн физикийн багш  Б.Ганбат
Идэвхтэй сургалтын арга сэдвээр 48 дугаар сургуулийн физикийн багш Д.Мөнхцэцэг
Идэвхтэй сургалтад ашиглах платформ сэдвээр "Хөгжил" сургуулийн физикийн багш Б.Дэлгэрбаяр нар тус тус удирдан явууллаа.