Scroll to top

Мэдээ, мэдээлэл

"ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЗӨВ САЙХАН БИЧИЦГЭЭЕ" ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

Суралцагчдын бүтээлчээр унших, сонсох, ойлгож тогтоох, ойлгосноо илэрхийлэх, бичлэгийн дэгийн дагуу зөв, цэвэр бичих чадварыг хөгжүүлэх, идэвхжүүлэх зорилгоор 2025-2026 оны хичээлийн жилийн “Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” монгол хэлний олимпиадыг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 3-5 дугаар ангиудын дунд нэгдсэн удирдамжийн дагуу 3 үе шаттайгаар зохион байгууллаа.
    “Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” монгол хэлний олимпиадын нэгдүгээр шатанд нийслэлийн ерөнхий боловсролын 187 сургуулийн 3-5-р ангийн 2659 бүлгийн 92376 суралцагчид анги, бүлгээрээ оролцсон. 
Үүнээс 1-р шатанд:
3 дугаар ангийн 872 бүлгийн 29192 суралцагч
4 дүгээр ангийн 901 бүлгийн 31865 суралцагч
5 дугаар ангийн 886 бүлгийн 31319 суралцагч тус тус оролцсон. 
    Хоёрдугаар шат, гуравдугаар шатнаас шалгарсан 3 дугаар ангийн 25 бүлэг, 4 дүгээр ангийн 26 бүлэг, 5 дугаар ангийн 34 бүлэг буюу нийт 85 бүлгийн анги удирдсан багш нарт “Эх хэлээрээ зөв сайхан бичигтэн анги” хүндэт батламж, өргөмжлөл гардууллаа. 
    Тус олимпиадыг жил бүр уламжлал болгон зохион байгуулснаар бага ангийн суралцагчдын эх хэлээрээ зөв сайхан бичих чадварт 3,9-4,4 хувийн ахиц гарсан байна.
“Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” бага ангийн монгол хэлний олимпиадад амжилттай оролцсон анги, бүлэг, удирдсан багш нартаа сурлагын өндөр амжилт хүсье!