Scroll to top
Scroll to top
STEM-ийн суурь ойлголт өгч, Junior Robot хэрэглэгдэхүүнийг зөв ашиглах, тоглоомын арга зүйд суурилсан, хүүхэд төвтэй, практик хичээл зохион байгуулах, дадлагаар эзэмшүүлэх зорилгоор MONSTEAM ХХК-тай хамтран нийслэлийн хотхоны бага сургуулийн 1 дүгээр ангийн багш нарт STEM хэрэглэгдэхүүнийг ашиглах арга зүйн сургалтыг ерөнхий боловсролын Хөгжил сургууль дээр 2 ээлжээр зохион байгууллаа.
Сургалтад хотхоны бага сургуулийн 1 дүгээр ангийн 134 багш хамрагдаж, STEM хэрэглэгдэхүүнийг хичээл сургалтдаа ашиглах, бүтээлч үйл ажиллагаагаар дамжууланга боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх арга зүйгээс суралцлаа.


