Scroll to top
Scroll to top
Олон улсын төрөлжсөн олимпиадуудад амжилттай оролцсон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад шагнал гардууллаа.
Энэ хичээлийн жилд Монгол Улсаа төлөөлөн олон улсын төрөлжсөн олимпиадуудад оролцсон 32 суралцагчийн 29 нь амжилт гаргасан байна.
Үүнд:
Газарзүйн олон улсын олимпиад нь Турк улсын Истанбул хотноо 2026 оны 8 дугаар сарын 11-ээс 17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж Алтан медаль-1
Химийн олон улсын олимпиад нь Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо 2026 оны 07-р сарын 10-аас 19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж Мөнгөн медаль-2, Хүрэл медаль-2
Биологийн олон улсын олимпиад нь Бүгд Найрамдах Литва Улсын нийслэл Вильнюс хотноо 2026 оны 07-р сарын 12-оос 19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж Мөнгөн медаль-1, Хүрэл медаль-2
Физикийн олон улсын олимпиад нь Колумб улс, Букараманга хотноо 2026 оны 7-р сарын 4-өөс 12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж Мөнгөн медаль-3
Математикийн олон улсын олимпиад нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо 2026 оны 7 дугаар сарын 10-аас 21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж Мөнгөн медаль-2, Хүрэл медаль-4
Мэдээллийн технологийн олон улсын олимпиад нь Узбекстан улсын Ташкент хотноо 2026 оны 08 дугаар сарын 09-өөс 16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж Тусгай байр-2
Хиймэл оюуны олон улсын олимпиадад Хүрэл медаль-2 нийт алтан медаль-1, мөнгө-8, хүрэл медаль-10, тусгай байр-2 тус тус хүртэж бахдам амжилт гаргасан байна.
Монголынхоо ирээдүй болсон авьяаслаг хүүхдүүддээ улам өндөр амжилт хүсье.
