Scroll to top

Мэдээ, мэдээлэл

“САЙН ЭЦЭГ ЭХ” СУРГАГЧ БАГШ НАР БЭЛТГЭХ СУРГАЛТ БОЛЛОО

Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх “Сайн эцэг эх” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ. Хүүхдийг Ивээх Сангаас “Сайн эцэг эх” хөтөлбөрийн бүсийн сургагч багш нар бэлтгэх сургалт зохион байгуулж байна.  
    Сургалтыг Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай хамтран зохион байгуулж байна. 
    Эхний сургалт 2026 оны 10 дугаар сарын 13-14-нд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын хурлын танхимд болж, Улаанбаатар хотын есөн дүүрэг, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Багануур, Багахангай, Налайх, Чингэлтэй, Төв аймгаас нийт 30 гаруй хүн хамрагдлаа.  
    Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай: Өнөөдрийн цаг үед эцэг эхийг зөв чиглүүлэх, хүүхэдтэйгээ зөв харилцах ойлголт мэдлэгийг олон улсын сайн туршлага дээр суурилуулж өгсөн хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөрийг орон даяар бүх эцэг эхэд хүргэх зорилготой ажиллаж байна. Та бүхэн эндээс сурсан зүйлээ түгээн дэлгэрүүлэх чухал үүрэгтэй байгаа.  
    Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин: Энэ жил нийслэлд 540 мянган хүүхэд суралцаж байна. Нэг сая гаруй эцэг эх байна. Эдгээр хүмүүс сайн эцэг эх байхын тулд суралцаж, хөгжвөл боловсролын болон хүүхдүүдийн сайн сайханд хэрэгтэй. Хөтөлбөрийг түгээхэд нийслэлийн Боловсролын газар бүх талаас анхаарч ажиллана.