Scroll to top
Scroll to top
Сургуулийн өмнөх боловсролын хөгжмийн багш нарт зориулсан ээлжит сургалтыг өнөөдөр нийслэлийн хүүхдийн 322 дугаар цэцэрлэг дээр зохион байгуулж, нийт 85 багш хамрагдлаа.
Тус сургалтыг нийслэлийн хүүхдийн 189 дүгээр цэцэрлэгийн хөгжмийн багш Б.Ичинноров, 322 дугаар цэцэрлэгийн арга зүйч Л.Мөнхцэцэг нар удирдан явууллаа.
Сургуулийн өмнөх боловсролын хөгжмийн чиглэлийн сургалтын хөтөлбөрийн онцлог, боловсруулалтыг оновчтой бичих талаар ойлголтоо нэгтгэснээрээ онцлогтой юм.
Мөн олон улсын хөтөлбөрүүдэд тусгагдсан хөгжмийн сургалт, шинэлэг арга туршлага өөрийн орны хөтөлбөрийн давуу тал ба хэрэгжилтэд анхаарч ажиллах талаар санал солилцсон үр дүнтэй сургалт боллоо.


